ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙН ХҮРЭЭЛЭН

Үндэсний Стратегийн Хүрээлэн нь дотоодын болон олон улсын шилдэг сэтгэгч нартай хамтран аль нэг талыг баримтлаагүй, чанартай, тоо баримт бүхий судалгаан дээр үндэслэн Монгол Улсын хөгжлийн стратеги, эдийн засгийн удирдлагын талаарх иргэдийн дунд бодлогын түвшинд хийгдэх хэлэлцүүлгийн дутагдаж буй орон зайг нөхөхийг зорьж байна. Монголын бүх бизнесийн холбоо эдийн засаг, бизнесийн орчны талаарх хамтын ажиллагааг бий болгох, стратегийн түвшинд сэтгэж чаддаг байхыг уриалах шаардлага буйг хүлээн зөвшөөрч байгаа юм. ҮСХ-ийн Монголын болон олон улсын мэргэжилтнүүдийн бичсэн нийтлэл сард хоёр удаа гарах бөгөөд нийтлэлүүд нь гол хөндөх асуудал, түүнд өгч буй зохиогчийн хариулт болон ҮСХ-гийн үзэл бодлыг тодотгосон байх юм. ҮБХ нь Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл болон SkyPath Partners-ын санхүүгийн тусламжтайгаар ажиллаж байгаа бөгөөд Монголын Улсын Ерөнхийлөгч болон бизнесийн томоохон холбоодууд бүгд дэмжиж байгаа юм. ҮСХ-г үүсгэн байгуулагчид болох Удирдах зөвлөлийн гишүүд нь Монгол болон олон улсын түвшинд харилцаа холбоотой бизнесийн болон академийн удирдах хүмүүс юм.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Cameron McRae

Үүсгэн байгуулагч

Б.Мөнхсоёл

Гүйцэтгэх захирал

Ж.Оджаргал

Удирдах зөвлөлийн гишүүн

Ч.Хашчулуун

Удирдах зөвлөлийн гишүүн