Эдийн засгийн тойм #58

Энэ удаагийн эдийн засгийн тоймоор Хэритэйж сан (Heritage Foundation) болон Фрейзер Институтээс (Fraser Institute) гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индекс, түүний үр дүнгийн талаар ярьлаа. Хувь хүний сонголт хийх боломж, сайн дурын солилцоо, нээлттэй зах зээл, хувийн өмчийн хамгаалалт, санхүү, хөдөлмөр, бизнесийн шударга, оновчтой зохицуулалт нь эдийн засгийн эрх чөлөөний суурь гэж үздэг эдгээр байгууллагууд улс орнуудыг энэхүү эрх чөлөөг хангасан байдлаар нь зэрэглэдэг.

Монгол улс нийт 180 улсаас эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 125 дугаар байранд орсон бол Азийн 43 улсаас 27 дугаар байр эзэлсэн байна. Тоймд МУИС-ийн эдийн засгийн профессор Ч. Хашчулуун, эдийн засагч, нийтлэлч Д. Жаргалсайхан оролцож санал бодлоо хуваалцлаа.

Энд дарна.